НИЙТЛЭЛҮҮД
БУРХАН БАГШИЙН ЦАХИУР БУЮУ “ШҮД”-НЭЭС УНАХ АШИГ
2012 оны 1 сарын 23

Халхын Автай сайн ханы залж авчирсан Будда бурхны шүд хэмээх олдвор аялагчид жуулчдын нүд хужирлах үзмэрийн тоог нэгээр нэмж байна. Монголчууд мөргөл залбирлаар Балба, Төвдийн Утай, Гүмбэн, Буриадын Улаан-Үүд рүү хүртэл Итгэл хамбын Ивалгын дацанд очихоор явж, мөнгө хөрөнгө, итгэл сүлдээ ч хилийн чинад руу урсгасаар байгаа билээ. Хуульч мэргэжилтэй, эрдэм цолтой нэгэн танил маань саяхан Балба руу баахан хүнтэй хамт явж, багагүй мөнгө зарчихаад ирсэн байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Түвд рүү явах шаардлагагүй, сүсэгт олон хамаг байдгаа барж газрын уртыг туулахын оронд нутагтаа тэнд байдаг зүйлд мөргөж сүсэлж болно гэж үзэн, элсэн далайд одоогийнхоор бол бүтээн байгуулалт өрнүүлж асан нь эх оронч, үндэсний сэхээтний холч харааны илрэл юм. Эрдэнэ зуу хийдэд 400 гаруй жил нууцлан тахисан Буддагийн шүд” ломботой эсэх, чухам араа, соёоны алин болох, протез уу, ориг уу? гэдэг нь сүсэг бишрэл муутай хүмүүст чухал биш.

Дэлгэрэнгүй үзэх >
БУРХАН БАГШИЙН ШҮД МОНГОЛООС ОЛДЛОО
2012 оны 1 сарын 16

Бурхан багшийн цахиур эрдэнэ буюу шүдийг Монголд 436 жилийн өмнө залж авчран шүтэж, цагийн эрхээр нууцлан тахиж, улмаар бүр ч чандлан хадгалж байсан нь олджээ. Арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд ирэхдээ энэхүү нандин шүтээнд сүжиг бишрэлтэйгээр мөргөн залбирсан юм. “Пост коммунист орнуудын шашны байдал” олон улсын хурал Улаанбаатарт өнгөрсөн оны долдугаар сард болоход ирж оролцсон Ажа ренбүүчи Бурхан багшийн шүд мөн хэмээн анхлан залбирч мөргөжээ. Ажа ренбүүчи Бурхан багшийн ариун шарил, ариун үлдэсэнд гурав дахь удаагаа ийнхүү мөргөж буйгаа ихэд сүслэн ярьсан байна. Бирмд 1993 онд иргэний дайн дэгдэхэд Ажаа ренбүүчи Бээжингийн Бадачу сүмд байдаг Бурхан багшийн нэг шүдийг авч очин галыг нь зогсоож байжээ. Бурхан багшийн шүд Шри Ланк, Энэтхэг, Хятад, Тайвань, Сингапур, Японд тус тус шүтэгдэн залагддаг бол долоо дахь нь ийнхүү энэ цаг үед бурхны шашны хүчтэй дэлгэрүүлснээс хойших дөрвөн зуу гаруй жилийн турш Монголд залагдаж байсан нь илэрлээ.

Дэлгэрэнгүй үзэх >
ХАЛИМАГУУД МОНГОЛ РУУ ИРЖ ЯВНА
2011 оны 12 сарын 8

“Хүйтэн булгийн усандаа л Хирээ нь угаагаад суугаа даа Хирээ нь угаагаад суугаав чигээ Хайртай ээжийгээ санана даа...” “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан дуучин, хөөмийч Цагаанзам Монгол Улсын иргэн болох хүсэлтээ гаргасан байна. “Миний гал голомт бол Бурхан Халдун уул. Амьдрахад амар биш хэцүү ч аж төрөх газар шороо минь Монгол... Бид Монгол гэхээр элэг нь урсдаг, элэг нь татдаг хүмүүс. Гурван хүүхдийн маань хоёр том нь халимаг монгол хэлтэй. Отгон хүү Хошуу-Улаан маань орос хэлэнд дийлэгдэхгүйн тулд Монголд суръя гэж хэлсэнд аавын хувьд хязгааргүй баярласан. Америк гэж байхаар ижил дотроо байсан нь зөв болов уу. Монголоос илүү орон нарт дэлхийд үгүй...” хэмээн сэтгэл уудлан ярьж байна.

Дэлгэрэнгүй үзэх >
ХАЛИМАГ АХ ДҮҮ НАРТАА ИЛГЭЭХ УРИЛГА
2011 оны 12 сарын 2

Одоогоос дөрвөн зуу гаруй жилийн өмнө ойрад монголчууд их нүүдлийн замд анх халин гарчээ. Торгуудын Хоо өрлөг, Дөрвөдийн Далай тайш нар 1607 онд харъяат албатаа аваад, Оростой залгаа “Орын ганц мод” хэмээх газарт очиж суусан байна. Түүнээсээ хориод жилийн дараа буюу 1628 оны  орчимд шинэ бэлчээр хайн, мал адгуулахад нэн зохистой, ан гөрөө ч ихтэй сайхан нутаг олсон нь эдүгээ Халимагийн газар шороо билээ. Монголчуудын нүүдлийн зам сунаж алсарсаар төрөлх нутгаасаа зургаан мянган бээрийн чинадад Ижил, Дон мөрний уудам хөндийд идээшин суусан билээ. Халуун голомтноосоо хальж гарсан учраас Халимаг гэх нэртэй болсон хэмээн түүхчдийн дийлэнх нь нотолдог. Харин түргүүд Калмак буюу Үлдэгдэл хэмээнэ. 1607 оны анхны нүүдэл олныг хамарсан нь боловч мянга мянган өрх айл хүний газар, гүний нутаг руу нэг удаад явчихсан биш ажээ.

Дэлгэрэнгүй үзэх >
“ЭРХИЙН БАЛАЙ” ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ!
2011 оны 11 сарын 8

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн бүрдүүлсэн судалгааны баг 125 хуулийг зүйл, заалт нэг бүрээр нь эхо, рентгэн оношилгоонд оруулсан байна. Төрийн эдлэн буй эрх нь хүлээх үүргээсээ 7 дахин их байгаа дүн гарчээ. “Төр эрхийн балай болсон байна” гэсэн шинжилгээний дүн. Хүмүүжлийн хувьд төр маань гэдийгээд татаад уначихдаг “эрхийн балай” хүүхэдтэй төстэй болсон нь оношлогдлоо.

 Коммунизмын үеийн энхрий хайрт намзасаг нэрээ сольсон болохоос бус мөн чанар нь яг хэвээрээ байна. Иргэдийн эдэлж буй эрх төрийнхөөс мөн 7 дахин цөөн ажээ. Эндээс үзвэл иргэд нь төрөө сонгохоо болиод удаж байна. Харин төр маань иргэн биднийгээ сонгосоор байгаа юм байна. “Төрийн минь сүлд өршөө!” гэдэг үг моодноос гардаггүйн учрыг эндээс оллоо. Ард түмэн нь эрхгүй, төр нь дээд эрх мэдэлтэй хаант засаг, авторитар, тоталитар дэглэмээс ардын араажавын энэхүү аман мессеж дамжин ирсэн бөгөөд одоо цагт бүр бичгийн хэлбэрт шилжжээ.

Дэлгэрэнгүй үзэх >
ЦАГААН ХУВЬСГАЛЫН ТОХИРОО
2011 оны 10 сарын 10

Хувьсгал янз бүр. Улаан, улбар шар туг дарцагтай, өнгө будагтай нь  улс төрийнх. Харин ногоон дэвсгэр, цагаан суурьтай нь байгаль экологи, хөдөө аж ахуйн, амьдрал ахуйг өөд татах, ажил хэрэгч хувьсгалынх.

Дэлгэрэнгүй үзэх >
АРДЧИЛЛЫН ҮЕИЙН АНХНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
2011 оны 9 сарын 27

Монголын говь нүүр царайгаа өөрчилж байна. Чингис хааны нутгийг Азийн Эльдорадо гэж нэрлэх болсон билээ. “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл социализм болно” гэж хэлсэн Ленин багшийн үг капитализмд биеллээ олж байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойших хорин жилд анхны цахилгаан станц “улайссан тогоо шиг ууршин байдаг Говь гэмээнэ говь”-д бослоо. Ухаа Худаг цахилгаан станцын нээлт 9 дүгээр сарын 24-нд болсон юм. Хоёр жилийн өмнө шавыг нь тавьж байсан, ардчиллын үеийн анхны цахилгаан станц олон рекорд тогтоон нээгдэж байна. Хорин таван сарын дотор баригдаж дуусч ашиглалтанд орсон нь Монголд дээд амжилтаар бүртгэгдлээ. Нэн таатай уур амьсгалтай, дэд бүтэцтэй улс оронд 25-30 сарын дотор цахилгаан станц барьж болдог нь дэлхийн хэмжээнд дээд хурданд тооцогдоно. Говийн нөхцөлд ийм амжилт тогтоосон нь Монголд ч бус дэлхийд яригдах хурд юм.

Дэлгэрэнгүй үзэх >
“Амьтны ферм” монголд
2010 оны 6 сарын 18

“Амьтан бүхэн тэгш эрхтэй. Түүний дотроос гахай бүр илүү тэгш эрхтэй” хэмээн өгүүлдэг Жорж Оурвэллийн “Амьтны ферм” зохиол Монгол улсад баримтат үйл явдал болчихсон цохиж явна. Тавантолгойгоос 999 иргэн 33 хувьтай, үлдсэн 2,7 сая үндэсний цөөнх мөн 33 хувьтай, тэдний сонгосон сүүдрийн төр засаг 34 хувьтай байх хувилбарыг сонин хэвлэлээр санал болгосон байна.

Дэлгэрэнгүй үзэх >
Танилцуулга
Төрсөн бууц гэвэл 2 дугаар амаржих газар. Улаанбаатар аймгийн Сүхбаатарын район сумын Бага тойрог багийн харъяат. Угаасан ус гэвэл савантай Сэлбэ. 2011 оны байдлаар хий насыг оруулан тооцох аваас дөч орчим настай бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад яг нэгээр нэмэгдээд байна. “Шууд” телевиз, “www.shuud.mn”сайтыг үүсгэн байгуулж ерөнхийд нь эрхэлнэ, сэтгүүлч ухаантай ажил хийнэ. Эхнэр Шүүдэрцэцэг Б.Тогтохбаяр гэдэг нь одоо нууц нэр болсон , гурван охины хамт ажилладаггүй, хамт амьдардаг. Ноорог болгоноороо ном гаргадаг оёг одоогоор тусаагүй учир жагсаагаад байхаар аймаар бүтээл мүтээл бараг алга. Баабар, Б.Цэнддоо нартай хамтран гаргасан “Улс төрийн 555 онигоо”-нд багтсан хэдэн явган шог, “Гурван монгол зодолдоно” эмхэтгэлд орсон “Валютын сангийн колончлол дахь Чингисийн Монгол”, “Дөчин мянгатаас 40 000 орон сууц хүртэл” хоёр нийтлэл гэх мэт яль шалихгүй юм бий. Дэмий юм илүү олон байна.
Цааш нь ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой